2015/11/18

Япон жипнүүдийн дизель хөдөлгүүрүүд


Toyota
Toyota өөрийн жипүүдэд 2,4-өөс 4,2 литр багтаамжтай 4 ба 6 цилиндртэй дизель хөдөлгүүр тавьдаг. Тэдгээрээс хамгийн их түгээмэл тохиолддог нь энгийн 2L(2,4 л) ба турбо 2LT(2,4 л), мөн арай сүүлд гарсан 3L(2,8 л) юм. Эдгээр хөдөлгүүрүүд Hi-Lux, 4-Runner, Surf, Land Cruiser зэрэг машинуудад тавигдсан.


Энэ серийн хөдөлгүүрүүд нь клапангуудийн дулааны зайг шайбаар тохируулдаг цилиндр түлхэгчтэй дээд голтой хуйлруулагч камертай байдаг. Ашиглалтын нөхцлөөс бага хамаардаг найдвартай агрегат болох нь харагдсан. Зохион бүтцийн хувьд энгийн,  бүтцийн илэрхий согоггүй, үйлчилгээ ба засварыг дунд зэргийн мэргэжилтэн хийх боломжтой.

Land Cruiser, 4-Runner дээр тавигдсан 3,0 л багтаамжтай турбо хөдөлгүүр 1KZ-T нь арай бага тархсан.


Энэ нь дээд хуваарилах голтой 4 цилидртэй хуйлруулах камертай шайбаар дулааны зайг тохируулах түлхэгчтэй. Түлшний аппаратур араагаар , харин хий хуваарилах механизм нь шүдтэй ремень хөтлөгчтэй.

Nippon Denso-гийн түлшний аппаратур 96 он хүртэл механик, 96 оноос хойш электрон удирдлагатай болсон. Хөдөлгүүр хангалттай найдвартай ажиллагаатай ба ашиглалтын явцад түлшний аппаратур, форсунканы цацагч хошуу хамгийн их бэрхшээл үүсгэдэг, түлшний зарцуулалт ба утаа ихсэхээс гадна поршен ба форкамер хайлдаг.


70, 80 ба 100 серийн
Land Cruiser дээр 4,2 л багтаамжтай нэг эгнээтэй 6 цилиндртэй  хөдөлгүүр тавигддаг. Эдгээр хөдөлгүүрүүд 3 өөр хийцтэй байна:
Н
Z(136м.х.),1НD-Т(165м.х.) и 1НD-FT( 168 м.х.). Хамгийн энгийн ба найдвартай нь турбогүй хуйлруулагчтай 1 HZ
хөдөлгүүр юм. Хий хуваарилах ба түлшний аппаратурын хөтлөгөө нь бага зэрэг ердийн бус: тахир голын араанаас аппаратур, харин түүнээс шүдтэй ременээр хуваарилах гол эргэнэ. Ийм хийц нь шүдтэй ременьд оногдох ачааллыг бууруулна.

Цилиндрын блокны бат бэх байдлыг ихэсгэхийн тулд 1HZ хөдөлгүүрийн тахир голын  холхивч суух блокны доод хэсгийг үргэлжээр нь хийсэн. Бас нэг онцлог бол стандарт укладшийн хэдэн групп (5 - шатуны ба 5 -  үндсэн) хэмжээ юм. Энэ жирийн бус шийд нь түүний засварыг төвөгтэй болгосон боловч  холхивчний зохистой нарийн зайг барих ба хөдөлгүүрийн найдвартай ажиллагаа ба ажиллах нөөцийг уртасгасан юм. 
1HD-T ба 1HD-FT нь цилиндрийн блокын хийцийн хувьд 1HZ хөдөлгүүртэй адил боловч түлшний цууд цацалттай,  1HD-FT хөдөлгүүр нь бас 4 клапантай.
Энэ 2 хөдөлгүүр турботай, түлшний насос нь ихэнхи хөдөлгүүр дээр ердийн механик удирдлагатай байдаг, харин 1997 оноос хойш 1HD-FT хөдөлгүүрийн заримыг электрон удирдлагатай болгосон.

1HD-T хөдөлгүүрийн клапангийн хөтөлгөө нь 1HZ-тэй ижил, харин 1HD-FT-ын клапанг эргээр тохируулдаг дохиуртай хйисэн байна. Дохиур бүрийг хос клапанг удирдах нэг дамжуулагч хөдөлгө
нө. Ийм схем нь бүх 24 клапанд нэг хуваарилах гол хэрэглэх боломж олгожээ.

Toyota Landcruiser 1HZ
Хөдөлгүүрүүд нь хэдийгээр  ашиглалтын хугацаа өндөртэй боловч,  түлш ба маслын өндөр чанарыг шаардана. Эдгээр серийн хөдөлгүүрүүдээс бага гүйлттэй боловч мотор нь зуураад засварт орох тохиолдол гардаг. Энгийн хуйлруулагч камертай 1HZ хөдөлгүүрт энэ нь бага тохиолддог. Ийм учраас Land Cruiser худалдан авахдаа турбогүй энгийн хөдөлгүүртэйг авахыг зөвлөж байна.

Nissan


Энэ кампани нь
Toyotaгийн нэг адил 1,7 -гоос 4,2 литрийн цуваа хөдөлгүүрүүдийг үйлдвэрлэдэг. Жип дээр 4 загварын хөдөлгүүр тавьдаг
: TD27T (2,7 л), RD28 (2,8 л), SD33 (3,3л), TD42 (4,2л).


TD27 хөдөлгүүрийг Terrano, Terrano II, Pathfinder дээр тавьдаг.
Уг серийн хөдөлгүүрүүд хуйлруулагч камертай,  блок ба клапантай крышка нь ширмэн, доод хуваарилах голтой (OHV), клапанг штанг ба дохиураар хөтөлнө. Хуваарилах гол ба түлшний аппаратурыг араагаар хөтөлдөг. Хэдийгээр хүнд ба чимээ ихтэй боловч  маш найдвартай хөдөлгүүр.

Nissan Terrano TD27t
Terrano II-ийн сүүлийн үеийн загваруудад механик түлшний аппаратурыг электрон удирдлагатай болгож сольсон. Ингэхдээ мөн турбокомпрессор ба гаргах хийн солилцоо (EGR)-г электрон удирдлагатай болгосон. 

RD28T - цуваа хуйлруулагч камертай 6 цилиндртэй 2,8 л багтаамжтай -  Nissan Patrol дээр тавьдаг. Ихэнхдээ турботай үйлдвэрлэгдсэн ба энгийн загвар нь ховор байдаг. Дээд хуваарилагч голтой (ОНС), ба клапанг гидро түлхэгчээр шууд түлхэнэ.
Түлшний аппаратур ба хуваарилагч гол шүдтэй ременээр хөтлөгдөнө. Сайн тэнцвэржүүлсэн ба маш «удаан» хөдөлгүүр. Түлшний насос
Zexel (Bosch
) 1997 хүртэл механик, харин 1997 оноос хойш  электрон удирдлагатай болсон.
Энэ хөдөлгүүрийн гол дутагдал нь найдвар муутай клапантай крышка юм. Клапангуудын элэгдлээс болж гидро түлхэгч нь сууж компресс алдагдсан тохиолдол байдаг.  Тэглээ ч гэсэн клапантай крышка эвдрэх нь түлшний системийн гэмтэл, хөдөлгүүрийн халалт буюу техник үйлчилгээ хийгдээгүйгээс болох нь бий.  Шүдтэй ремень тасарснаас болж клапантай крышка маш хүнд гэмтдэг ба солихоос өөр аргагүй болдог.
SD33 (ЗЗТ) - хуйлруулагч камертай энгийн буюу турботай хөдөлгүүр. 1989 он хүртэл хөгшин Patrol жип дээр тавьж байсан. Энэ нь доод хуваарилагч голтой (OHV), хуваарилах гол ба аппаратур нь араат хөтлөгчтэй хөдөлгүүр юм. Түлшний аппаратур Diezel Kiki - нь цуваа, механик  буюу хийн эргэлт тохируулагчтай. Ерөнхийдээ  SD33 - нь найдвартай, баашгүй агрегат, илэрхий дутагдалгүй. 


TD42 - нь цаашид сайжруулсан загвар бөгөөд 4,2 л багтаамжтай 6 цилиндртэй хуйлруулагч камертай энгийн хөдөлгүүр юм. Хийцийн хувьд ижил
: хий хуваарилах механизм ба аппаратур нь араат хөтлөгчтэй, доод хуваарилах голтой (OHV), түлшний аппаратур нь боргоцой - Diezel Kiki, зарим эртний хөдөлгүүрт цуваа байх нь бий. 

Цуваа түлшний аппаратур нь ашиглалтын хувьд боргоцой аппаратураас найдвартай байдаг, 
SD33 и TD
42 нь тийм аппаратур тавигддаг хөдөлгүүрүүдийн нэг юм.

Дизели
Mitsubishi

Mitsubishi Pajero дээр гурван дизель хөдөлгүүр тавигддаг: 4D55, 4D56 ба 4М40, багтаамж нь 2,3 л, 2,5 л ба 2,8 л. 4D56 хөдөлгүүр нь D4B гэдэг маркаар Солонгост лицензээр үйлдвэрлэгдэж Hyundai Galloper дээр тавигддаг.
  4D55 ба 4D56 буюу түүний солонгос хувилбар нь энгийн ба турботай хийгддэг.
Хийцийн хувьд эдгээр хөдөлгүүрүүд төстэй.  Багтаамжийг (2,5 л) поршний явалтыг ихэсгэх аргаар нэмэгдүүлсэн. Дээд хуваарилах голтой, шүдтэй ременээр аппаратур ба хуваарилах голоо хөтөлдөг, клапан нь дохиуртай. Тэнцвэржилт ба чичиргээг багасгахын тулд бусад Mitsubishi хөдөлгүүрүүдийн адил тусдаа ремень дамжуулгаар эргүүлдэг хоёр тогтворжуулах гол ашигладаг. Маш төвөгтэй хийцтэй боловч чимээ ба доргионы ачааллын хувьд ижил багтаамжтай Toyota хөдөлгүүрээс илүү сайн болоогүй.

Энэ серийн хөдөлгүүр нь бусад япон дизель хөдөлгүүрүүдийг бодвол илүү их цаг хугацаа барьсан ба чадварлаг техникийн үйлчилгээ шаардана. Хамгийн түгээмэл гэмтэл бол хий хуваарилах механизмын  ремень буюу  чангалагчийн холхивчийг цаг хугацаанд нь солиогүйн улмаас ремень тасрах явдал байдаг. Клапангуудын «хугардаг» дохиур клапанг гэмтэхээс аварч чаддаггүй. Энэ хөдөлгүүрийн байнга тохиолддог гэмтэл бол тосолгоо тасалдсанаас болж тогтворжуулагч гол (голдуу дээд) зуурах юм. Энэ тохиолдолд хөдөлгүүрийг бүрэн задалж үүр ба втулкыг засах болдог. Nippon Denso компаниин түлшний аппаратурын тохиргоо алдагдсанаас болж шатаах камерт цууралт ба хайлалт үүсэх нь олонтой тохиолдоно. Түлшний аппаратур нь боргоцой, механик удирдлагатай. 

Mitsubishi Pajero 4M40
4М40 турбодизель нь 1993 оны 
Pajего, Montero жипүүдэд тавигддаг. Энэ нь хуйлруулагч камертай дээд голтой, араат дамжуулагчаар түлшний аппаратураа хөтөлдөг, хуваарилах голоо түлшний аппаратураас дамжуулан гинжээр хөтөлдөг, түлшний аппаратур нь Zexel
- механик удирдлагатай боргоцой.  4М40 нь найдвартай байдлын хувьд 4D56-ээс илүү ба илэрхий дутагдал байхгүй. Түлшний аппаратуртай холбоотой гэмтэл ихэвчлэн тохиолддог.

1 комментарий:

  1. Я не могу поблагодарить господина Бенджамина за обслуживание и сообщить людям, как я благодарен за всю помощь, которую вы и ваши сотрудники оказали, и я с нетерпением жду рекомендации друзьям и членам семьи, если им понадобится финансовая консультация или помощь @ 1,9% Бизнес-кредит. Контакты:. lfdsloans@outlook.com. WhatsApp ... + 19893943740. Продолжайте в том же духе.
    Спасибо, Бусарахам.

    ОтветитьУдалить